Фэйсбүүк “од” нэг хэсэгтээ болж байсан Цэрэн, түүний бэр “Тэмээчин” гэх Байгалмаа хоёр муудалцаж, гэр бүлийн хэрүүл тэмцэл нь тогоондоо багтахаа больсон. Саяхан шүүхээр орж, “Цэнхэр үст” Цэрэнгийн фэйсбүүк хаягийг хүү нь хакердаж, яллагдагчаар татагдсан тухай яригдсан. Тэмээ маллаж яваагүй ч, тэмээ унаж Англи хүрнэ гэснээс хойш “тэмээчин” хаягтай болсон Н.Байгалмаа хятадын далбааг барьж зургаа авахуулаад шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд түүнийг сошиал ертөнцөөр иргэншилээ сольжээ хэмээн олон нийт бухимдах болжээ.