“Шарк танк” нэвтрүүлэгт Нярай хүүхдийн хувцас хийдэг хөөрхөн охин ороод 50 саяын санхүүжилт “МАК”-ийн Цэлмүүнээс авахаар болсоныг уг нэвтрүүлэг үзсэн хүн мэдэж байгаа байх. Сүр бараатай баахан хүмүүс хичнээн удаа очиж үзэж үзсэнээ “Бизнесийнхээ 50 хувийг өгвөл 50 сая төгрөг 5 жилийн хугацаатай хүүгүй зээлье” гэсэн байна. Нялх хүүхэдтэй, жирэмсэн, бизнесээ өөрөө гардан хийж байгаа охинд арай л харамсалтай санагдаад, энэ тухайгаа найзууддаа хэлж зөвлөлдсөн байна.
Охинтой хамт Голомт банкинд ажилладаг найзууд нь зөвлөлдөөд найздаа тусалж 50 сая төгрөгийг нь өөрсдөө босгож өгчээ. 17 залуу тус бүр 3 сая төгрөг яаж ийгээд олж найзынхаа компанид хөрөнгө оруулалт хийжээ. Баярласан бүсгүй найзууддаа компанийнхаа 25 хувийг өгсөн байна. Нямтайширийн Цэлмүүн гэдэг тэр эмэгтэй 25 хувийг нь авъя гэсэн бол бүсгүй түүнд ч өгөх байжээ. Монголчуудын хэдэн үеэрээ амьдрах баялгийг нэг гэр бүлээрээ авсан тэд хөл дээрээ босох гэж өөрийн чадлаар зүтгэж байгаа охины бизнест шунахгүй байж болоогүй юм байх даа гэж хүмүүс гайхширч байна. Тэрчлэн бүтээгдэхүүнээ EMart-ын сүлжээгээр борлуулах гэхэд нь зөвшөөрөөгүй сурагтай.