Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цамхаг” хотхоны 12 давхрын цонхноос 14 настай хүүхэд унаж амиа алдсан хэрэг энэ сарын 19-нд гарсан. Баянгол дүүргийн 14 хорооны оршин суугч А тус байрны “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байхад нь онцгой байдлын албаныхан дамнуурга олс ашиглан буулгаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байдаг. Тэгвэл талийгаач охин гэрээслэл бичиж, цамцныхаа халаасанд хийсэн байжээ. Тэрхүү бичигт “Хайртай аав ээж, ахаасаа уучлалт хүсэж байна.
Намайг уучлаарай. Миний ажил явдалд сургуулийн багш нар, ангийн хүүхдүүдийг битгий оролцуулаарай” гэх утга бүхий үгийг бичсэн байсан тухай эх сурвалж мэдээлжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Mongolcom.mn