АН-ын дарга Л.Гантөмөрөөс шинэ ерөнхий сайдаас хүлээж буй хүлээлт болон бусад асуудлаар байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр “Шинэ Ерөнхий сайд нь
- Парламентын засаглалыг илүү төгөлдөржүүлэх
- Шударга ёс тогтоох, төрийн албыг чадварлаг бөгөөд цомхон болгох,
- Хавтгайрсан халамжийг хумих бодлого хэрэгжүүлэх
- Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажлууд хүлээж байна.
АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын “арьсыг өвчинө”. Учир нь төрийн байгууллагуудад байгаа хулгайг хянах үүрэгтэй, Засгийн газраас томилогдсон хүмүүсээ хөөж явуулаад, дур зоргоороо идэж уудаг, тараадаг байдал руугаа шилжих гэж байгаа бол бид өршөөхгүй. Ирэх жил төрийн алба 9 хувь, төрийн өмчит компанийн бүрэлдэхүүн 15 хувиар бууруулна гэж байсан, энэхүү төлөвлөгөөг л нэхнэ” гэлээ.