Өнгөрөгч дөрвөн сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд зам тээврийн ноцтой осол гарсан.
Улмаар тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, шүүхээс шүүгдэгч О-г зам тээврийн ослын улмаас бусдын амь насыг хөнөөсөн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилээр хасаж, 2 жилийн хорих ял оноожээ. Мөн хохирол болох 164.3 сая төгрөгийг шүүгдэгч О-гоос гаргуулахаар шийдвэрлэсэн байна.