Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулсан ‘Эмэгтэйчүүдийн дүр дүрслэх урлагт: Музейн сан хөмрөгөөс’ тусгай үзэсгэлэнгийн хүрээнд зохиолч, АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Бизнесийн үйл ажиллагааны захирал О.Мөнхзаяа ‘АМЬДРАЛ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ’ лекцээрээ уулзлаа.
Уг лекцээр зочин О.Мөжнхзаяа ээж хүний мөрөөдөл, амьдрал үр хүүхдийнхээ төлөө явсаар байдаг, тэрхүү мөрөөдөл хүүхдээ хаана хүргэдэг, эсрэгээргээ хүүхдүүд ээжийнхээ мөрөөдлийг мэдэж, мэдэрдэг үү гэх нарийн нандин сэдвийг хөнджээ.
Мөн хэн хүний яриад байдаггүй хаалттай ч гэж хэлж болох багадаа ээжийгээ алдах ганцаардал, өмссөн хувцастайгаа гудамжинд гарсан хүнд өдрүүд, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамттай тулгарч байсан гашуун түүхийн талаар хуваалцаж, энэ бүх бэрхшээлийг даван туулчихаад эргээд харахад амьдрал үзэсгэлэнтэй байдаг тухай хүрэлцэн ирсэн охид залуус, бүсгүйчүүдтэй ярилцлаа.
Энэ үеэр лецэнд оролцогчид зочноос гадаадад суралцахад юуг анхаарах, эртнээс юуг бэлтгэх ёстой, мэргэжлээ хэрхэн сонгох талаар асуулт асууж хариулт авлаа.
Сонирхуулахад ‘Амьдрал үзэсгэлэнтэй’ номын зохиолч О.Мөнхзаяа нь бизнесийн удирдлага, төслийн менежметээр 24 дэх жилдээ ажиллаж байгаа, карьерын зөвлөгөө, байгууллагын соёл, хэрэглэгчийн үйлчилгээгээр дагнасан бизнесийн сургагч багш юм. Өмнө нь Золин Хүүверийн ‘Биднээр дуусна’, Жэй К Пэйлетнэрийн ‘Хүүхдүүдийн ааваасаа хүсдэг 52 зүйл’, номуудыг англи хэлнээс эх хэлнээ орчуулж, Монгол ушигчдадаа хүргэж байжээ.
Фото зургуудаас