ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийж, тусгай ажиллагаанд /барууны хэвлэлд дайн хэмээн нэрлэж буй/ залуусыг хүчээр дайчлах болсон. Үүнд монгол цуст Буриад, Халимаг, Тува зэрэг ОХУ-ын иргэд хамрагдаж байгаа тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ үүднээс Монгол Улс руу ОХУ-аас ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр буйг статистик харуулж байгаа юм.
Монгол Улс ОХУ-ын иргэдэд гурван сарын виз олгодог бөгөөд хугацаа дуусвал албадан буцаах хуультай.
Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Буриад улсын Ардчилсан хөдөлгөөнөөс Монгол Улсын Их хуралд хандан, хүмүүнлэгийн виз олгохыг хүсжээ.
Уг хүсэлтэд “Элэг нэгт монголчууд аа. Бид ОХУ-ын дайнд оролцох ёсгүй. Бидэнд нэг жилийн хугацаатай хүмүүнлэгийн виз олгооч” хэмээн дурджээ.
.
.