Түгжрэл бууруулах Үндэсний хорооны сайд Ж.Сүхбаатар Буяны цуваа түгжрэлд нөлөөлж байгаа тухай өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Ингэхдээ тэрээр “Буяны цуваа ихэнхдээ ламаас асуусан цагаар явагддаг учир түгжрэлийн цагтай давхцаж, түгжрэлийг нэмж байна” гэх агуулгатай бичжээ. Тиймээс эрхэм сайдтан буяны компанийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн аж.
Гэвч буяны цуваа ихэвчлэн үүрээр буюу 04:00-06:00 цагийн хооронд явдаг бөгөөд түгжрэлээс өмнө явж өнгөрдөг гэсэн үг. Харин Ж.Сүхбаатар сайдын эл “мэдэмхийрэл” олон нийтэд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлээгүй бололтой.
Харин буяны цуваанаас илүү зам хааж байгаад ажил, гэрлүүгээ зорчдог Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын ямбалал түгжрэлд нөлөөлж байна гэвэл илүү бодитой сонсогдох байсан ч байж болох.