Өнөөдөр /2022.09.12/ манай зарим хэвлэл мэдээллийн сайтуудаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьсан гэх мэдээлэл цацагдав. Энэ тухай БНСУ-ын Yonhap агентлаг нийтэлсэн гэх агуулгатай мэдээлэл байв.
Тэгвэл энэ дагуу бид Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад, “Умард Солонгосын Удирдагч Ким Жон Уныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уриагүй” хэмээх хариултыг өглөө.
Ташрамд дурдахад, Ким Жон Ун У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход мэндчилгээ ирүүлж байсан билээ. Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байдаг.
Тэгвэл энэ дагуу бид Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад, “Умард Солонгосын Удирдагч Ким Жон Уныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уриагүй” хэмээх хариултыг өглөө.
Ташрамд дурдахад, Ким Жон Ун У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход мэндчилгээ ирүүлж байсан билээ. Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байдаг..