Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулж байна. Номын баярыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж ирсэн бол энэ жилээс нийслэлийн Соёл, урлагийн газар энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулснаар илүү өргөн хүрээнд болж байгааг оролцогчид хэлж байна.

.
Албаныхан энэхүү арга хэмжээгээр дамжуулан соёл түгээх, мэдлэг олгох хамгийн чухал арга хэмжээний нэг гэдгийг хэлж байна. Нийслэлийн соёл урлагийн газраас нийт асрын тодорхой хувийг түрээсийг төрөөс дааж, зохиолч, хувь иргэдийг дэмжсэн байна.
“Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж буй “Номын баяр 2022” арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Үндэсний номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард “Хүүхэд бүрд ном” уриатайгаар болж байсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэж байсан юм. Номын баярын хөтөлбөрт:
• “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”
• “Хүүхдийн номын хүрээ”
• “Үндэсний бичиг соёл, номын хүрээ
• “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”
• Шинэ номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа
• Урлагийн тоглолт зэрэг 15 хөтөлбөрийн хүрээнд орон даяар гурав хоног үргэлжилнэ.








































