Мэргэжлийн бокст хүч үзсэн ч удалгүй сонирхогчийн бокстоо эргэн ирсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар холимог тулааны тамирчин З.Шинэчагтга нар бооцоотой тулалдсан. Уг тулаан 600 сая төгрөгийн бооцоотой байсан билээ. Монгол Улсад ийм өндөр дүн бөхий бооцоот тулаан анх удаа болсон.
Хоёр тамирчин анх тулалдахын өмнө 300, 300 сая төгрөгөө барьж ирээд, хэн ялсан нь гарахдаа нийлбэр 600 саяыг аваад гарна хэмээн ам өчиг өгч байв.
Гэтэл тулаан сонирхогчид яагаад өдийг хүртэл МУГТ Э.Цэндбаатарт Э.Шинэчагтгын зүгээс ирэх 300 сая төгрөг нь очоогүй байгааг сонирхож байна. Э.Цэндбаатар ялалт байгуулсан юм.
Тиймээс бид Э.Цэндбаатараас бооцоогоо авсан эсэх талаар асууж тодрууллаа. Тэрбээр бидэнд хэлэдэхдээ “Би одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа. Лхагва гарагаас гарах байх. Тулааны бооцооны мөнгөний хувьд татвартай холбоотой асуудлуудаас болон орж ирээгүй байна. Хэрвээ ороод ирвэл би олон нийтэд зарлана. Яах вэ тэгээд болно биз дээ” гэв.








































