Монголд хип хопын урлагийг хөгжүүлж, дуугаараа олон эерэг өөрчлөлтийг нийгэмд авчирч байгаа реппер, продюсер Big Gee-г хүмүүс сайн мэднэ. Реппер Big Gee гэр бүлийнхээ талаар ийнхүү ярьжээ. “ Хоёр охинтой боллоо. Одоо гэрт намайг тойроод гурван эмэгтэй байж байна. Би гурван эмэгтэйн хайранд гоё амьдарч байна. Хүмүүс тэгдэг юм. Одоо охин, одоо хүү, одоо охин гээд байдаг. Надад бол хамaaгүй ээ.
Тэнгэр юу гэнэ тэрийг л би авна. Тэрнээс биш ямар захиалгийн хоол байгаа биш дээ тээ? Одоо тийм юм авья гэлтэй биш. Хүүхэдтэй байх гоёoo. Манай том охин дүүгээ бодвол борог өссөн. Нэгдүгээрт ээж аав нь туршлаггүй, хоёрдугаарт боломж жаахан тааpуу байсан. Бид нар багыгаа “хаазка” гэж дууддаг.
Надад xэцүү үе байсан. Орох оронгүй ч үе байсан. Энд тэндээс дуудаад 20 мянгаар дуулаад өг гэхээр нь дуулж өгч л байлаа. Гэрт идэж уух юм юу ч байхгүй байхад Хорооллын бааранд ирээд дуулаад өг гэхээр нь очоод 20 мянгаар дуулж өгөөд гэртээ орохдоо хонины хавирга, төмс аваад орж л байлаа. Шөлөнд нь будаа хийж идэж байсан тийм үе бий бий. Одоо эхнэртэйгээ бид хоёр ярьдаг юм. Бид чадсаан гээд. Эргээд тэнд очсон ч бид ахиад чадна. Гэр бүл маань ямар ч үед бүтнээрээ байгаа. Зарим хүмүүс гоёоор явсаар байгаа ирсэн гэж боддог юм шиг байгаан.
2012 онд нэг тоглолт зохион байгуулаад “цөм шaтсан” Байр, машинаа барьцаанд тавьчихсан. Эмээ өвөөгийндөө очиж нөгөө барьцаанд байгаа байраа жилээр нь түpээслэж өрөндөө өгч байгаа. Дээрээс нь эмээ, өвөөгөө жилээр нь тэтгэврийг нь авахуулж байсан ч үе байна.
2013 онд “Микроны Босс” киноныхоо ард гараад, инээчихсэн, бүх банк бусын зээлээ төлчихсөн зогсож байлаа шүү дээ. Тиймээс хүмүүстээ уриалмаар байна. Бидний гар хөл, толгой байнга ажиллаж байх ёстой. Бид өлсөж л байдаг, хэцүү үе тохиолдоно, дампууpч л байдаг. Гэхдээ бид хүн учир ард нь заавал гарна.
Надад боддог ганц л зүйл бий. Аав минь амьд байсан бол “би чадсaaн” гээд аавдаа харуулах байсан юм” гэжээ. Тэгвэл Реппер Big Gee өнгөрсөн онд өөрийн нэрийн пиццагаа гаргасан. Түүний “Big Gee’s Pizza” томоохон сүлжээ дэлгүүрийн зарим салбаруудаар байршиж зарагдаж байгаа аж. Мөн түүний энэхүү пиццаг тун чиг амтгүй хэмээн хэрэглэж үзсэн иргэд хэлж байгаа юм.