Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож мэдээлэл хийсэн. Саатуулсан бүх хүнийг сулласан, дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэж амласан. Авилга, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг “ял наймаалцах” хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
Төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэлээ. Засгийн газар та бүхний 15 шаардлагыг 11-ийг бие даан шийдвэрлэх нөлөөтэй байна.