Төгөлдөр хуурч Ц.Мөнхүлд тэрээр “Tony Svld” нэрээр тик ток хийдэг бөгөөд одоогоор 100000 орчим дагачтай. Мөн олон нийтийн сүлжээнд сонирхолтой бичлэг хийж , өөрийгөө таниулж яваа залуусын нэг юм.
Эрэгтэй хүн ийнхүү эмэгтэй хүнээс ялгаагүй харагдах болсон нь шүүмжлэл дагуулж байгаа ч Сүлдээ өөрийнхөө энэхүү өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаа аж.
–Олон нийтийн сүлжээнд чамайг ижил хүйстэн гэж чичлэх үед хэцүү санагдаж байгаагүй талаар ярилцлага өгчээ. Тэрээр “Юу нь хэцүү байхав дээ. Сүүлд Осоржаамаатай холбоод л нэг хэсэг юм ярьсан. Надад ерөөсөө сонин байдаггүй. Нэг үгээр би “дөжирсөн” гэж хэлж болно. Хүмүүс намайг элдвээр хэлж л байдаг юм. Би өөдөөс нь хэрүүл хийдэггүй. Энэ бол байдаг л зүйл.
Бусад оронд ч байдаг. Тийм үзэн ядаад, стресстээд байх зүйл биш. Миний бодлоор эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нь “шалчиганасан” байдаг. Хэн ч биш намайг муулж, элдвээр доромжилж, сүр бадруулж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй гээд бод доо. Сошиал дээр ч, амьдрал дээр ч тэр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хүчирхэг байгаа нь үнэн. Монгол эр хүн гэж манайхан цээжээ дэлдэх дуртай. Яг үнэндээ Монгол эр хүн гэж хэн бэ.”
Трансжендерүүдийн тоог нэмж, хүйсээ солиулсан Анударь хиймэл хөх хийлгэсэн аж. Өдгөө төгс нүүр будалтаараа эрчүүдийн харц булааж, охидын атаархал төрүүлээд байгаа тэрээр хэдийнэ найз залуутай болоод амжсан гэнэлээ.








































