Олны дунд “Ноён Бондгор” нэрээрээ алдаршсан дуучин Ц.Амартүвшин идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж ихээхэн жин хаяж байгаа бололтой. Тэрээр энэ тухай ”Өөрийгөө ялж муу зуршилаасаа салж чадсан хүнд дэлхийн дайтай хүч бий гэж:
- Би АРХИН төрлийн зүйл амсалгүй 5 жил болж байна. ( угаасаа таардаггүй уудаггүй болно )
- Би ТАМХИНААС гараад 1 жил гаран болж байна ( зүгээр иддэг байсан болно )
- Одоо эргэж буцалтгүй ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНД орж байна.
- ФИТНЕСС-т явна гэдэг бол ЦҮНХЭЭ ҮҮРЭЭД ГАРАХЫГ хэлнэ.
- Багшийнхаа итгэлийг алдахгүйээ.
- Эрүүл биетэй саруул ухаанаар элэг бүтэн урт удаан амдарья.
Эрүүл амьдралын хэвшил түгээгч бүх төрлийн спортыг багтаасан цогц шйлчилгээтэй. GAN Sports Center- ийнхээ хамт олонд, тусгайлан дасгалжуулж буй @Gundee zorigoo Багшдаа баярлалаа.” Хэмээн пост оруулжээ.