“Хөхөөний үүр”, “Орилоон”, “Асрагч аав”, “Админ Z”, “Гэнэтийн зочид” зэрэг киноны дүрээр олонд танигдаж буй залуу жүжигчин бол Р.Нандинцэцэг юм.
Тэрбээр хүүхэд насныхаа мөрөөдөлд хөтлөгдөн жүжигчин мэргэжлийг сонгосон гэдэг.
Жүжигчин бүсгүй “Жүжигчин хүн хамгийн түрүүнд хүн байх ёстой гэж багш нар маань зааж сургадаг. Тиймээс аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, тэвчээртэй байх нь маш чухал” гэдгийг үе тэнгийн залуустаа зөвлөжээ.
Сүүлийн үед жүжигчин бүсгүйд кинонд тоглох санал их ирж бгайгаа аж. Тэрээр “Ер нь надад кинонд тоглох санал ирж байгаа. Миний хувьд киноны уран бүтээлээс түр завсарлаж, өөрийнхөө ур чадварыг дээшлүүлж, алдаа дутагдлаа засахад анхаарах бодолтой байна. Тиймээс ойрын хугацаанд түр уран бүтээлээ завсарлах бодолтой байгаа.
-Миний амьдралын зорилго маш энгийн. Хүн аз жаргалтай амьдрахыг л хүсдэг. Тэгэхээр би аз жаргалтай, тайван сайхан, эрүүл энх, сэтгэл амар амьдралыг л хүсч байна. Тэрнээс биш би холливудын алдартай жүжигчинтэй кинонд тоглохсон гэж мөрөөдөггүй.” Гэжээ.
Мөн тэрээр эрүүл мэнддээ анхаарч фитнессээр хичээллэж байгаа аж. Өөрийн гадаад гоо үзэмжиндээ их сэтгэл хангалуун байгаа талаараа цахим хуудснаа мэдэгдэж дотуур хувцастай зургаа постолсон нь олны анхаарлыг ихэд татжээ.
Энэ тухай тэрээр “Миний зургийг харан харан, бодож хийсэн гэсэн Тийм болохоор ч тэрүү яг таарсан, зохисон гэж жигтэйхэн санагдлаа… @nina_bralette_lingerie Хамт олонд зөвхөн надад зориулж сэтгэлээ гарган урлаж өгсөнд талархаж байна. Сэтгэл хөдлөөд пост хийчихлээ, Бас л их зориг шаардаж байна шүү…”гэжээ.
Фото зургуудаас

Фото зургуудаас 








































