Дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нар Монголын сайхан хосын тоонд зүй ёсоор ордог. Харамсалтай нь өнгөрсөн 2019 оны сүүлчээр дуучин Б.Амархүү хар тамхи хадгалсан хэргээр шүүхээс хоёр жилийн ял сонсон хоригдсон удаатай.
Мисс, загвар өмсөгч О.Ариунзул Англид загварын чиглэлээр ажиллаж, Лондонгийн “Aab” брендийн 2020 оны шинэ цуглуулгын CAMPAIGN-д нүүр царайгаар нь сонгогдон хамтран ажилласан. Тэрээр өдгөө Парис хотод амжилттай ажиллаж амьдарч яваа.
Загвар өмсөгч О.Ариунзул Монголын төдийгүй гадны загварын ертөнц тэр тусмаа Орост илүүтэй танигдсан нэгэн. Түүнийг өдгөө Дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгээр нь хэн хүнгүй мэдэх болсон билээ. Өнгөрөгч “Гоёл” наадмын “топ”–д хүчтэй өрсөлдөгч байж чадсан ч тэргүүлж чадаагүй. Гэхдээ сайхан бүсгүй маань “монголын топ”-ыг гуйж биш гуядаж авах амжилт гаргасан. Азийн супер модель хэмээх эрхэм нэрийг хүртээд олон жил болж байгаа
Брэндийн нүүр царай болсон л бол тэдний хүслээр зургандаа ордог жамтай. Ээж хүн байж хагас нүцгэн зургаа авахууллаа нөхрийнхөө нэр хүндийг бодохгүй хэмээн ихээхэн дургүйцэж байна. Түүний ажил ийм л юм чинь, нөхөр нь ойлгож хүлээн зөвшөөрсөн л байлгүй дээ гэлцдэг.
Харин сүүлийн үед түүний нарийхан бэлхүүс олны анхаарлыг ихэд татах болсон. Тэрээр энэ тухайгаа “Бэлхүүс нарийхан бас fit байвал заавал турах шаардлагагүй өөрийнхөө жиндээ sexy л харагдана. Миний бодлоор хэлбэрлэг байх нь л эмэгтэйлэг харагдуулаад ямарч хувцас өмссөн гоё харагддаг байх. Би бол @luzyuna бүсээ дасгал хийхдээ бас өдөртөө тогтмол цагт зүүдэг. Гэхдээ хэвлийн булчин бол заавал таталт хийж байж л бий болно л доо”гэжээ.