Хөрөнгө бэлтэй эрчүүд орон гэр, эхнэр хүүхдээ ойр ойрхон шинэчилж залуужуулдагийн зарчмаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хар нялхаасаа ханилсан ханиа орхин залуу бүсгүйтэй дэр нэгтгэх болсон.
Шинэхэн амрагийнх нь эр нөхөр нь Солонгост аж амьдралынмөр хөөж, арав таван төгрөгийн хойноос зүтгэж явахад араар нь авгайг нь суйлсан гээд найрын ширээний ард наргиан болгоод ярих зугаатай намтар түүнийх. Орсон бороо арилж ирсэн гийчин буцдагийн жамаар гишүүний залуухан эхнэрийн харьд одсон экс нөхөр ирж бас ч болоогүй хөөрхөөн дажин дэгдээсэнээр эрхэм гишүүний хувийн амьдрал адал явдлаар дүүрэн өрнөж буй.
Нуруугаар намхан гишүүн өөрөөсөө өндөр зэгзгэр залуухан амрагаараа энд тэнд гоёж явдаг гэнэ лээ.
Гэр бүлийн зургуудаас
Гэр бүлийн зургуудаас
Оюутан ахуй цагаасаа ханилсан эхнэр н.Ганчимэг нь хэдэн хүүхдийнхээ боловсролд санаа тавин Америк явсан хойгуур гэргийгээ залуужуулсан эрхэм гишүүний залуу эхнэр Э.Сэлэнгэ гэх Дорнодын бүсгүй аж. Э.Сэлэнгийн хувьд нэгэн цагт Н.Алтанхуягын нарийн бичгээр ажиллаж явсан түүхтэй.
Харин түүнээс хойш нарийн бичиг нь биш гэргийн нь болж өнөөдрийг хүртэл амьдралыг нь түшилцэж ирсэн юм. Н.Алтанхуяг саяхан 8 дахь үрээ өлгийдөж авч хамгийн бага охиноо Оюулаа хэмээх нэрийг хайрласан аж. Олон насаар дүү залуу эхнэр нь түүнд таван хүүхэд түрүүлж өгсөн гэнэ лээ.
Түүний гэрийн зургуудаас
Түүний гэрийн зургуудаас
Түүний гэрийн зургуудаас
Түүний гэрийн зургуудаас








































