“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин түүнийг Батбаатарын Баттөр гэдэг. Томоохон компаниудын рекламны нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу, амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн.
“Ангууч” хочтой Б.Баттөр цаг үеийн байдлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Улстөрчид өө та нар болио. Монгол Улсыг хөгжүүлэхийн оронд бие биенээ л харлуулах контент үйлдвэрлэнэ.
Сүүлдээ орон сууц, 3-5 сая төгрөгийн цалин амалж байна. Одоо шинэ, зөв залуусаа дэмжье, тэднийг гаргаж ирцгээе 18-30 насны залуус сэрцгээе хэмээн уриалав.