“Би энэ морийг хулгайлсан юм даа. Гэхдээ эзэнд буцаан өгөхгүй. Би зөндөө удаан хариулж өвс тэжээл өгсөн. Бас дасчихсан даа” гэсэн хандлага байж болох уу. Тэр Эрдэнэтийн эмнэлэг, “Хөтөл цемент” үйлдвэр дээр хандлага ажиглагдаад байгаа юм. Шадар сайд С.Амарсайхан Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг буцаан авах “дайралт” хийнгүүт л “Хувийн өмчийг булаалаа” гэцгээх шинжтэй.
Эхлээд хувийн өмч, хулгайн хөрөнгө гэдгийг ялгаад сурчих хэрэгтэй болов уу. Төр хулгайгаар авсан (Менежментийн хувьчлал юм уу, зээлээр авсан) хөрөнгөө буцаан авч байгаа юм. Төрийн өмчийг хулгай луйвараар үнэгүйдүүлж авдаг хаалгыг хааж, сургамж болсон үйл явдал байсан. Ээжүүд хүүгээ зод аавд шургачихаад дараа нь өмөөрдөг шиг Төр төмөр нүүрээ харуул гэж шаардчихаад хийгээд эхлэнгүүт “Хувийн өмчид халдлаа” ч гэх шиг. Шадар сайд С.Амарсайхан төрийн төмөр нүүрийг харуулж байгаад талархалтай явдаг аа.








































