Нийгмийн Ардчилан Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болов. Энэ удаагийн хурлаар тус холбоо нэрээ сольж Социал демократ залуучуудын холбоо болгосон байна. Мөн ээлжит бус Их хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг багагүй шүүмжлэл дагуулав. Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг.
Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна” гэсэн юм. Тэгвэл эрхэм гишүүний үгэнд Монголд хип поп урсгалыг дэлгэрүүлэгч Big Gee нэрээрээ алдаршсан Төгсжаргал овогтой Мөнх-Эрдэнэ ихэд дургүйцэж өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр “НӨАТ”-ын буцаан олголт хэзээ билээ? Амьдрах гэсэн юм хө…тэгж амьдардаг гэж боддог юм бишүү цаадуул чинь Эд нар чинь амьдралаас ямар аймар тасарч байнаа. Эд нар өөрсдөө дээгүүрээ ЖДҮ болон том сангууд, Хөгжлийн банк гээд дээгүүр сайхан хуваагаад тоноод цөлмөөд идээд дуусдаг.
Маниусыгаа НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр амьдарч явдаг гэж боддог. Эд нар арай л амьдралаас тасарч байна шүү. Та нарын тархи угаах бодлого, пр нтрт оролцдоггүй автдаггүй, та нарт худалддаггүй, та нарын ширээ нь дээрээс унах үүрмэгээс чинь горьдож та нарыг бөгсийг долоож амьдардаггүй зүгээр л өөрсдийнхөө хөдөлмөрөөр энэ амьдралаа аятайхан аваад явчихая гэсэн чимээгүй мөрөөрөө хөдөлмөрлөөд явж байгаа зөндөө хүмүүс байгаа шүү. Та нар багахан доромжлоорой. “гэв









































