Нийгмийн Ардчилан Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болсон. Энэ удаагийн хурлаар тус холбоо нэрээ сольж Социал демократ залуучуудын холбоо болгосон билээ. Тэгвэл мэргэжлийн жүжигчид биш хэдий ч өөрсдийн авьяас, мэдрэмжээрээ давгүй хошигнож хүнд инээд бэлэглэж чаддаг “UB Comedy” клубийн гишүүн Н.Амаржин НАМЗХ-ны талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “НАМЗХ үү? Тэнд байгаа залуус улс орноо хөгжүүлье гэсэн өчүүхэн ч бодол байхгүй. МАН-ыг долоож байгаад яаж ийж байгаа авгай хүүхдээ зараад ч хамаагүй УИХ-ын гишүүн болох л туйлын хүсэлтэй хэдэн долоогчдын цуглуулга. Тэнд бизнес хийж, ажлын байр бий болгож, улс оронд хэрэгтэй юм хийж буй хүн тун цөөхөн.
Жинхэнэ мундаг залуус app хийж, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээж, сургууль байгуулж байгаа. НАМЗХ-ыхан харин үүрд Монголыг ядуу байгаасай гэж хүсдэг хөгийн шаарнууд. Ядуу л байвал МАН-аас квот аваад дүүрэгт ч хамаагүй сонгогдох учир. Авгай хүүхэн сольсон, архи дарс өдөр шөнөгүй уусан, сексийн гаж дон шүглэсэн гаруудаар дүүрсэн. Мундаг залуус нь тэнд ацаа хийхэвдээ?” гэв.








































