“37-р точка” киноны Тулгатын дүрээр олны танил болсон жүжигчин Р.Отгонбаяр шинэхэн хайртайгаа учирчээ. Тэрээр өмнө нь мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлж хөөрхөн охинтой болсонч төд удалгүй хоёр тийшээ болж амьдарч байгаа юм.
Түүний шинэхэн хайр хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Шинэ уран бүтээлээрээ үргэлж залуусыг байлдан дагуулж чаддаг залуу маань аль хэдийн дотно харьцаанд ороод эхэлсэн аж.