“Мисс Монголиа-2010” тэмцээний “Авьяаслаг мисс”, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байр, Солонгосын “Керасис” бүтээгдэхүүний нэрэмжит “Шилдэг загвар өмсөгч” шагналын эзэн, 2011 онд “Азийн супер модель” шагналын эзэн болсон Т.Туяамаа төрсөн өдрөө шинэхэн амрагтайгаа нижгэр тэмдэглэжээ.
Нөхрөөсөө салснаа нууцалж охиноо ганцаараа өсгөж байсан тэрээр сүүлийн үед загварын агентлаг байгуулаад реклам сурталчилгаанд тоглоод байгаа юм.
Тэгвэл шинэхэн амрагаасаа 99 сарнайн баглаа бэлгэнд авч гайхуулах болсон тэрээр охиноо шинэхэн аавтай болгохоо ийнхүү мэдэгдэж удтал нууцалсан амрагаа ийнхүү ил гаргав.
Түүнийг найз залуутай болсонд фэнүүд нь өмнөөс нь ихэд баярлаж суугаа гэнэлээ.








































