33 настай дуучин Рианна хөл хүнд болсон бөгөөд реппер A$AP Rocky-ийн хамтаар тэд анхны хүүхдээ удахгүй өлгийдөн авах гэж буй. Тэрбумтан дуучин Рианна саяхан дэлгүүр хэсч яваа нь папараццид өртжээ. Тус дэлгүүрт тэрбээр хүүхдийн хувцасны тасгаар орж, охин хүүхдийн хувцас ихэвчлэн сонирхож сэтгэл нь догдолж уйлсан нь олны анхаарлыг татжээ.
Улмаар түүнийг охин хүүхэд тээж буй гэх шум дэгдэв. Рианна хөл хүнд болсноо зарласнаас хойш бондгор гэдсээрээ “гангарах” болсон. Тэрбээр гоо сайхан, арьс арчилгаа, дотуур хувцасны брэндүүдээ гаргаснаар амжилтад хүрч, тэрбумын хөрөнгөтэй болсон юм. Рианна найз залуутайгаа долоон жилийн турш найз, нөхрийн харилцаатай байсны эцэст 2020 оноос болзож эхэлжээ.