Монголын Юүтүүбэр хосуудын нэг болох бүжигчин Төөгөө, Ганзаяа нар гадаад орнуудаар тойрон, эргэн амьдарсаар эх орондоо цөөхөн тоотой ирдэг гэхэд хилсдэхгүй.
Олон нийтийн сүлжээ сайтад ихээхэн идэвхтэй байдаг Ганзаяа видео блог хөтөлж, өдөр тутмын амьдралынхаа нэгээхэн хэсгийг дүрсжүүлэн сонирхуулсаар байдаг. Хамгийн эрч хүчээр дүүрэн, өнгөлөг хосууд тун удахгүй хурмын зар дуулгахнээ. Энэ талаараа Г.Ганзаяа өөрийн цахим хуудснаа мэдэгджээ.

Тэрээр “удахгүй хуримаа хийнэ, хүүхэдтэй болно гээд нилээд том ажлууд байнаа”гэжээ. Гудамжны бүжигчин гэж өөрийгөө тодорхойлдог, “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Төөгөө 2015 онд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож олны анхааралд өртсөн бөгөөд тэд 2017 оноос эхлэн үерхэж эхэлжээ.
Бүжигчин Төөгөөг баян айлын охинтой үерхэж амжилтад хүрсэн хэмээдэг хүмүүс байдаг ч үүнийг Г.Ганзаяа өөрийн блогоор үгүйсгэж байсан удаатай. Учир нь, Г.Ганзаяа УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин учраас ийм яриа гарахад хүрсэн аж.









































