Бэлгийн чиг хандлагыг зоригтойгоор үзүүлсэн гэдгээрээ анхдагч болж шуугиулсан “Сүүдэрт ургасан цэцэг” уран сайхны кинонд залуу жүжигчин У.Учрал тоглосон билээ.
Зохиолыг бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд хойд эцгээсээ болж эрчүүдийг үзэн ядаж явсан эмэгтэй өөртэйгээ ижил зовлонтой бүсгүйтэй танилцаж бие биедээ дурласнаар ээдрээт үйл явдлууд өрнөдөг.
Тэгвэл залуу жүжигчин дахин эpo тик кинонд тоглох хүсэлгүй байгаагаа нэгэн ярилцлагандаа дурджээ.
Тэрээр “Сүүдэрт ургасан цэцэг” киноны дараа надад эpo тик киноны санал ирсэн. Гэвч одоохондоо түр завсарлага авсан байгаа. эpo тик киноноос бусад төрөл жанрт тоглоно. Цаашдаа ч гэсэн боломж олдвол театрт хүч үзнэ гэж боддог. Гэхдээ одоохон доо надад сурч мэдэх зүйл их байгаа учир гадаад руу явж сурах төлөвлөгөөтэй байгаа. Илүү олон зүйл мэдэж сураад кино урлагт дахиад олон дүр бүтээмээр байна. Ер нь бодсон зүйлүүд маш их байна даа” гэжээ








































