Уянгалаг сайхан дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг уярааж, хийж бүтээхийн оргилуун их хүсэл тэмүүллээр жигүүрлэн үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болсон Монголын шинэ залуу үеийн манлайлагчдын нэг бол дуучин A Cool буюу Б.Анхбаяр билээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд сайн үйлсийн аян, хүүхдийн эрхийг хамгаалах сайн дурын ажил гээд тун завгүй гүйж яваа сурагтай. Түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлэн Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлагийн Гэр бүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын захирамжаар “Сайн Үйлстэн” медалиар шагнасан удаатай.
Хайрын дууч залуугийн хайрыг татсан энхрий хайртай эхнэрийг нь Ц.Гэгээнхүсэл гэдэг. Дуучин “A Cool”-ийн бараг бүх хайрын хит дуунуудын үгийг бичсэн аж. Тэгвэл дуучин залуу өөрийн цахим хуудснаа эхнэрээ магтжээ. Тэрээр ” Бид 2 хандивын тоглолтонд оролцоод явж байгаа дуран өртжээ!
Сайхан сэтгэлтэй ухаалаг чамаараа нэг гангарчихая! Тиймээ би чадлаараа олон хүүхдэд туслахыг хичээдэг! Би ганцаараа биш байдаг юмаа энэ бүхний цаана ухаалаг үзэсгэлэнт тэр минь байдаг шүү! Хайртай шүү хамт шүү”гэжээ.
https://www.facebook.com/WORLDACOOL