Жил бүр Япон улсын Осака хотноо зохион байгуулдаг 17 дахь удаагийн Олон улсын Азийн кино наадмын сүүлийн шатанд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино шалгарчээ. Энэ жил тус наадамд 954 кино өрсөлдөж сүүлийн шатанд 15 кино шалгарч үлдсэн байна.
Түүнчлэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авчээ. Б.Баярцэцэгийн хувьд өмнө нь “Master film”-ийн жүжигчнээр ажиллаж, “YZ tv”-д ажиллаж, олон сонирхолтой контентээр нь бид мэдэх юм. Жүжигчин Б.Баярцэцэгт баяр хүргэе! Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье!