Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж, оюуны хүрдийг таниулна гэсэн уриатай Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үүсгэн байгуулагджээ.
Тус хамт олон Улаанбаатар хотын 5 дүүрэгт үндсэн болон гэрээт 6 салбар, хүн амын суурьшил ихтэй бүс нутгууд болох Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл,Дорнод зэрэг аймгуудад гэрээт салбаруудыг нээж үйл ажиллагаагаа амжилттайгаар удирдан явуулдаг аж. Тэгвэл өнгөрсөн шөнө дорнод дахь сургалтын байранд нь хулгай ороод гарахдаа 2 өрөөнд гал тавьчихаад явчихсан байна.
Энэ талаар Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар өөрийн цахим хуудснаа бичжээ. Тэрээр “Маш харамсалтай зүйл болжээ.
Хүүхэд бужигнасан их өргөө Дорнод аймаг дахь Монголын Оюун Ухааны Академийн салбарт хулгай орж компьютер, нөүтбүүк зэрэг үнэ хүрэх зүйлсийг нь аваад бас нэмээд гал тавьжээ. Хүүхдийн гэсэн бүх зүйл бүтнэ. Удахгүй дахиад сайхан болно. Хамт олон нь дэмжинэ ээ. Хүчтэй байгаарай.” хэмээжээ.
Фото зургуудаасФото зургуудаас Фото зургуудаас Фото зургуудаас Фото зургуудаас Фото зургуудаас Фото зургуудаас