Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэг. Тэрээр сошиал орчинд хэнээс ч айхгүйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлээд авдаг бүсгүйчүүдийн нэг билээ. Саяхан тэрээр Монгол улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн өмссөн дээлний талаар үзэл бодлоо илэрхийлээд авлаа.
Тэрээр…
“Мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс” гэж Бид хэт их шүүмжилсээр байгаад ерөнхийлөгч маань монгол үндэсний хувцасаа бүтэн өмсөж чаддаггүй болсон байх эсхүл хүсдэггүй ч юмуу.
Сая ТВ гээр дуучин Болдын дээл хувцас, малгай, бүс, гутлыг нь хараад бодож суулаа. Ерөнхийлөгч маань Монгол биш Орос малгай, Орос гутал, бүр Япон бүс зүүж өсдөг юм байна гээд… Нэгэнт л энэ улсын ерөнхийлөгч төрийн тэргүүн юмчин ӨВ СОЁЛООРОО бахархуулж зөв цэгцтэй, агуулга бүхий түүхэн хувцасаа өмсөж гангарч байвал гэж бодох юм.
Сүр хүчгүй харагдуулах далбагар малгай, торго дурдан биш даавуун дээл онцгүй л юм. Яаж ч улс ядарч зүдэрч байсан билэгшээлээ бодоод төрийн тэргүүн шиг сайхан малгай дээл наадмаар өмсөөсэй🤘🏻