Халхын загварын тайзыг эзэгнэнхэн гунхаж буй Э.Одгэрэлийг тавь гарч байгаа атлаа хорьтой охин шиг жавхалзаж яваад хүүхнүүд хүртэл атаархдаг. Монголын загварын ертөнц дэхь өөрийн байр сууриа хэнд ч алдаж байгаагүй алдаж байгаагүй тэрбээр одоо ч хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч гэдэг.
Тэгвэл мөнхийн залуу тодотголт, топ модель Э.Одгэрэл Италийн алдарт “Incanto” брэндийн албан ёсны нүүр царай болсон билээ. Эмэгтэй хүн биеэ хэрхэн зөв авч явж, арчилдгийн үлгэр жишээ болж, олон эмэгтэйд урам хайрлаж яваа тэрбээр “Incanto”-гийн зураг авалтад оролцсон нь олны анхаарлыг ихэд татаж, ашиг орлого их олсон байна.
Итгэхэд бэрх ч загвар өмсөгч Э.Одгэрэл анх удаа дотуур хувцасны зураг авалтад оролцсон гэдэг. Тус брэндийн сурталчилгааны зураг авалт нисэх онгоцонд болсноороо тун ч онцлогтой аж. Эмэгтэй хүн эрхэмсэг бөгөөд өөртөө итгэлтэй байгаа үедээ тэнгэрт дүүлж байгаа мэт сэтгэл ханамжийг авдгийг энэхүү зургаар илэрхийлэхийг тус хамт олон хүссэн гэнэ. Үүнийг ч ёсоор болгосон топ модель Э.Одгэрэл хэр баргийн аавын охиныг урдаа гишгүүлэхээргүй гэдгээ дахин нэг удаа ийнхүү нотлон харуулаад байна.

Фото зургуудаас

Фото зургуудаас 
Фото зургуудаас
Фото зургуудаас 








































