Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяагийн “цаашид томоотой байна” гэх амлалтыг харгалзан үзэж хилийн хоригийг нь цуцлах шийдвэр гаргажээ.
Энэ талаар түүний аав Г.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр “Охины минь нэр, зургийг ашигласан 35 хуурамч хаяг байна.
Тус хуурамч хаягуудаас санаатайгаар “Золбин сургуульд чинь тоож сурч байсанд баярлаарай. Удахгүй энэ золбин улсаас чинь явна. Намайг буулгаж чадахгүй шүү” гэх мэт хуурамч мэдээлэл түгээж байсныг холбогдох хууль хяналтын байгууллагууд тогтоосон. Тийм учраас охинд минь тавьсан хилийн хоригийг цуцалсан нь үнэн” гэлээ.