Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болсон.
Уг чуулганд Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөн өрнүүлэхийг уриалсан билээ. Тэгвэл улсдаа томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Mмарт” сүлжээ дэлгүүр уг архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөнийг эсэргүүцсэн үйл ажиллагаа хийж эхэлжээ.
Эр цэргийн баярыг тохиолдуулан хэрэглэгч нартаа архины хямдралтай багцыг уриалж санал болгож хүргэж байгаа аж.
“Хайрын Эрэлд” “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдсан залуу жүжигчин Ж.Мөнгөнсүх энэ талаар өөрийн цахим хуудaснаа ” Нэг зүйлийг үнэхээр ойлгохгүй байна.
Эр цэргийн баяр гэхээр яагаад архи, пиво ингэж бэлэглэх нь гоё гэж бодоод байдаг юм бол?
Дэндүү гутамшигтай юм! Монголчуудаа ”хэмээжээ.