Урлагийн салбарт өөрийн нэрийг өндөрт өргөж яваа “Фантастик” продакшны жүжигчин Б. Барслхагва ихэнхи уран бүтээлчдын адил ажлын гараагаа ТВ суваг, театраас эхлэжээ. Тэрээр түүхэн болон орчин үеийн сэдэвтэй 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн байна.
Жүжигчин Б.Барслхагва өөрийн цахим хуудснаа нэгэн сонирхолтой түүх ярьж өгөв. Тэрээр “Хөгжилтэй ч гэх үү? Хөгийн ч гэх үү? нэг түүх ярьж өгье. Олон жилийн өмнө манай нэг азгүй эмэгтэй найз шоудаж яваад тухайн үед их алдаршиж байсан трансжендертэй клубт муудалцсан юм.
Халамцуу эмэгтэйчүүд бас л эвгүй байдаг шдээ. Тэр жишгээр нөгөө хоёр чинь хэрэлдэж байснаа барьцалдаад авлаа. Үсдэлцээд зодоон болсон. Хүмүүс гүйлдэж очоод 2 талруу татаад үс гэзгийг нь арай гэж салгалаа. Бие биенийгээ хамгийн хөгийн, муухай үгсээр харааж өгч байна аа.
Гэтэл нөгөө транс эмэгтэй гэнэт гутлаа тайлж шидээд маангар эвсэлтэй нөгөө найзруу маань үсэрч очоод мөргөөд авдаг юм байна. Нүд ирмэх хооронд л болсон. Тэрүүхэн хооронд баруун, зүүн 2 гараараа нүүрэнд нь нэмээд цохьсон гэж байгаа. Тэгээд зүгээр ганц гараараа бараг аваад шидчихсэн.
Яг л эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодож байгаа юм шиг. Тэр үед би нэг зүйл ойлгож авсан юм. Харахад эмэгтэй ч түүний дотор эр хүн нь байгаа юм байна гэж. тэгхээр охидуудаа трансуудтай хэзээ ч битгий зодолдоорой. Зодолдохдоо эр хүн нь гараад ирдэг юм байна лээ шүү” хэмээжээ.