Жүжигчин Г.Ундармаа сүүлийн өдрүүдэд сошиалаар надтай холбоотой гарч байгаа ташаа мэдээллүүдэд хариулт өгчээ.
Тэрээр:
1. “Хавдаргүй Монгол Эмэгтэй аян ба 600 мянган төгрөгний тухайд :
Миний бие “Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо” – ны Удирдах Зөвлөлөөс хүсэлт тавьсны дагуу 2 жилийн хугацаанд ажиллалаа.
Сарын өмнө Удирдах Зөвлөлөөс гарах саналаа тавьсан учраас дээрх Хавдаргүй Монгол эмэгтэй аян 600 мянган төгрөгний такстай үйл ажиллагааг болсных 2 хоногийн дараа мэдсэн болно. Энэ үйл ажиллагаанд киног оролцуулсанд би ч өөрөө гайхаж байгаа. Энэ талаар Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо тайлбар өгөх байх аа.”
МЭХ-той кино төсөлд хамтарч ажилласан тухайд :
2. “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”, “Ю фильм” уран бүтээлийн нэгдэлд төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч С.Удвал гуайн тухай намтарчилсан уран сайхны кино бүтээх санал тавьсанаар бид төлөвлөөгөөндөө оруулсан юм. 2020 онд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл санаачлан киноны захиалгыг “Ю Фильм” Уран бүтээлийн нэгдэлд хүргүүлснээр уг төслийг “Улаан цэцэг” МУСК нэр дор “Ю Фильм” гүйцэтгэлийг хариуцан мэргэжлийн уран бүтээлчид, жүжигчдийн багийг бүрдүүлж 100 хувийн үйлдвэрлэлийг бие даан гүйцэтгэн 1 жил 6 сар хугацаанд хийж бүтээв.
Хэдийгээр “Улаан цэцэг” МУСК-г “Ю Фильм” 100 хувь бие даан бүтээсэн боловч талууд төслийн нийт санхүүжилтийг 50, 50 хувь эн тэнцүү хуваан гаргасан билээ.
миний мэдэж байгаагаар доорх эх сурвалжаас бүрдсэн.
Үүнд:
- Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
- Швецарын хөгжлийн агентлаг
- Ундрам сан
“Ю Фильм” -ын зүгээс гаргасан 50 хувийн санхүүжилтийг өөрийн компанийн хөрөнгөөс гаргасан юм. Төсөвлөсөн санхүүгээс гадна “Говь” ХХК, “Виви фэйшион” , “НЕЮУКС” зэрэг компаниуд бараа материалаар тусласан юм.
Харин гэрээнд тус киноны орлогыг талууд мөн адил 50, 50 хувь эн тэнцүү хувааж авахаар тусгасан юм. “МЭХ” , “Ю Фильм “ уран бүтээлийн нэгдлийн гаргасан санхүүжилтийн эх үүсвэрүүд хоорондоо огт хамааралгүй болно.
3. Хүүхдийн Төлөө Фондны мөнгөний тухайд:
Хүүхдийн Төлөө Фондыг байгуулах санаачилга гарсны дараа хуучин сайд нар надад гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан. Надад итгэж, илүү үр дүнтэй чанартай бүтээж чадна гэж итгэсэн гэж ойлгож, зөвшөөрсөн. ХТФ-д цугларсан, хандивлагчдын мөнгөнөөс ХНХЯ-д хүлээлгэн өгөх хүртэл нэг ч төгрөг данснаас гаргаагүй болно.
Мөн данс нээх, хандивын тоглолтод оролцсон хүүхдүүдэд бэлэг өгөх, тайлан гаргах ажилчдын хөлсийг хувиасаа өгсөн. Миний чин хүсэл бол олон хүүхдийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах, барих барилга байгууламжийг чадварлаг мэргэжлийн туршлагатай баг бүрдүүлж, чанарын өндөр төвшинд сайн материалаар боломжийн үнээр үнэнч хийх байсан. Хуулинд нэмэлт өөрчлөлт гаран Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд шилжигдэхээр болсон учраас 2021 оны 5 сарын 21-ны өдөр хүлээлгэн өгсөн билээ.” Гэв.








































