МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг дөнгөж сая АТГ-аас саатуулсан байна. Түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбоотойгоор шалгахаар болсон байна.
МҮОНРТ-д УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хөндлөнгийн аудитын газраас санхүүгийн шалгалт орсон гэх мэдээлэл бий. Уг шалгалтын зөрчилтэй холбоотойгоор дээрх баривчилгаа хийгдсэн гэх мэдээлэл байна.
А.Бүрэнбаатар нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 05-ны өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон.