Н.Төгсцогтын экс эхнэр Д.Уранзаяагийн секси бүжиг цацагдаж шоучин, бузар хүүхэнээрээ дуудуулав
Олимпын медальт, Монгол улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин С.Төгсцогтын анхны гэргий Д.Уранзаяаг хүмүүс “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү гэдгээр нь сайн мэддэг. Авьяаслаг, царайлаг эгчээс гадна адтай тамирчин нөхрийнхөө нэр нөлөөгөөр олонд танигдсан энэ бүсгүй төрхөмдөө буцаж очсон ч гандан буурахгүй гэдгээ харуулсаар яваа.
Харин тэрээр саяхан өөрийн цахим хуудснаа өөрийн секси бүжиглэж буй бичлэгээ тавьсан нь олны дургүйцлийг хүргэж “харваас шоучин хүүхэн байнадаа, өө хар нүдний булай бузар” гэхчилэн сэтгэгдэлүүд дагагч нараас нь их иржээ.
Энэ тухай тэрээр “Бүжиглэх эрхгүй байх үед чи ийм юм бичиж чадахаас өөр юу хийж чадах юм. Чаддаг юм бол өөрийнхөө зургийг хийчихээч, гэхдээ би хэр баргийн юманд эмзэглээд гутрахаа больсон шүү”. Гэжээ.










































