“Говь” брэндийн нүүр царай болж, телевизийн реклам, сэтгүүлийн нүүрийг чимэх болсон загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг. Харин түүний эхнэрийг Монголын урдаа барьдаг дизайнеруудын нэг болох Д.Отгонжаргал гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй. Загварын тайзнаас бие биеэ олсон хос олон жилийг хамтдаа өнгөрүүлж буй.
Хүмүүс тэднийг насны зөрүүтэй хэмээн сайн, муугаар олонтаа хэлдэг. Харин үүний хариуд Д.Отгонжаргал “Бид хоёрын дунд хайраас өөр юу ч байхгүй” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл загвар өмсөгч Э.Энхболд насаа нэмж найрсан эгчмэд гэргийдээ 10 жилийн өмнөх амлалтаа биелүүлж төрсөн өдрөөр нь цоо шинэ авто хүлэг бэлэглэжээ.
Мөн загвар өмсөгч Э.Энхболд ээждээ зориулж шинэхэн уран бүтээлээ гаргасан байна.
Тэрээр ээжийнхээ уйгагүй тэмцлийн үр дүнд тэр хөл дээрээ алхаж, бүр загварын тайзнаа алхсан байна. Хэрэв түүний ээж хүүгээ хөлтэй болгох гэж хичээгээгүй байсан бол тэр өдийд тэргэнцэр дээр сууж, суга таягтай явах байж. Энэ тухай бодит амьдралаа уран бүтээлдээ урлаж, ээждээ зориулан “Миний дагина” дууг шинээр төрүүлжээ.
Тэрээр энэ талаар” Ээжийнхээ төрсөн өдрөөр барьсан гэнэтийн бэлгээ ийнхүү мөнхжүүлж дууныхаа клип болгон цацаж байна.
Монголынхоо бүх үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээж нартаа “Миний дагина” дуугаа зориуллаа. Эмэгтэй хүн гэдэг уян зөөлөн боловч хатуу хөтүү амьдралын нугачаанд үл сөхрөх сэтгэлийн их зориг тэвчээртэй, үрийнхээ өмнө үүрдийн мөнх үүрэг хүлээсэн эрэлхэг хүмүүс шүү “ хэмээжээ.