Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт 50 ортой хүүхдийн эмнэлэг өнгөрөгч онд ашиглалтад орсон. Тус эмнэлгийн барилгын ажлыг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мото блок” компани гүйцэтгэсэн юм. Гэвч 5 тэрбумаар баригдсан 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад ороод 6 сарын дараах нөхцөл байдлын талаар Ховд.мн сайтын сэтгүүлч дэлгэлээ.
Улсын төсвөөс өндөр өртөгөөр барилга баригдах тусам барилга чанартай олон жилийн насжилтай байх ёстой. Гэтэл уг барилга бороо орох бүрт таазнаас нь ус гоожиж эмнэлэгийн эмч ажилчид шал арчдаг ажилтай зун намрын өдрүүдийг өнгөрүүлжээ. Ашиглалтанд хүлээж аваад 6 сарын дараах хүүхдийн эмнэлэгийн үнэн төрх ийм байна.
50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгыг дутуу дулимаг барьж гүйцэтгэж нийтийн эрх ашгийг хохироож байгаа Ховд аймгийн засаг даргын орлогч Т.Жаргалсайханы хамаарал бүхий “МОТОБЛОК” ХХК хариуцлагаа хүлээх үү? эсвэл албан тушаалаа ашиглаж улсын комиссын бүрэлдэхүүнийг томилж ажил хүлээлцүүлсэн Т.Жаргалсайхан дарга та өөрөө хариуцлагаа хүлээж ажлаа өгөх үү? Энэ асуултын хариу одоогоор тодорхойгүй байна.