Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүн VR хамтлагийн дуучин билээ. Сүүлд Яг түүн шиг шоунд оролцож олонд илүү танигдсан. Загвар өмсөгч Билгүүн саяханаас мэргэжил нэгт найз охиноо танилцуулсан билээ.
Тэгвэл сүүлд шинэ бизнесээ эхлүүлсэн гэх О.Билгүүн цэцэрлэг байгуулах болсоноо мэдэгдлээ. Тэрээр “Манай МОНГОЛЫН жаахан амжилтад хүрсэн залуус бизнес, урлагийн ДЭЛХИЙН хэмжээний од болсон юм шиг л сийндэж мийндээд нэгэндээ гэнэт хурган их зан гаргадаг тэ. Жижигхэн газар биендээ тустай дэмтэй явахад яах вэ дээ үхссс. Тэгчхээд бас бусдыг их зантайгаар нь муулж сошиал дээр мэргэн мэргэн юм яринаа. Ер нь ганц улс төрд ч биш та нарт ч бас учир байна шүү Элон маск ч их нийтэч гэдэг шүү” гэв.
Мөн “Цэцэрлэг барина!
САН байгуулж байгаа. Нийт урлагийнхнаараа нэгдэн дуу хоолой болж нийгэмд тустай зүйлсийг хийх болно. Дахиж хандивийн тоглолт гэдэг зүйлийг хийхгүйгээр хандиваа тогтмол нэг газар төвлөрүүлж хэрэгтэй хүмүүст нь тусалдаг болгоно. Цэцэрлэг барина. Ирээдүй хойч үеийнхээ төлөө ажиллана. Эрүүл нийгэм цогцооход хувь нэмрээ оруулна. Монголоо гадагшаа сурталчлах гүүр болно!” хэмээжээ.