Д.Кёкүшюзанбатбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буйг тогтоон хэрэг үүсгэсэн.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал тавдахь өдрөө үргэлжилсэн юм.
Мөн тэднийг ял шийтгэл аван ачигдсан гэж зарим хэвлэл мэдээлэлд мэдээлсэн. Уг мэдээллийн талаар Д.Кёкүшюзанбатбаяр:
“Ачигдсан хүн ингээд сул чөлөөтэй гадуур явж байх уу? Хар лдаа. Хэвлэл мэдээллийнхэн худал мэдээлэл хийхээ болиосой. Сүүлдээ хэвлэлд хүн итгэхээ байх нь. Шүүхээр хэрэг хийсэн нь нотлогдоогүй. Тиймээс хэрэг хийсэн гэж үзэхгүй гээд шүүхээс буцаасан. Шоронд орсон, ачигдсан асуудал огт байхгүй. Хадам ээж маань өөд болоод ажил явдалтай ийм хүнд үед хэвлэл мэдээллээр намайг худал гүтгэж байгаад харамсалтай байна.
Ямар нэгэн хэрэг хийгээгүй л гэсэн үг. Ганцхан Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан хоёр барилга бариад байгаа биш. Тухайн барилга баригдаж байгаа газар нь бид хоёрын ч газар биш. Хүмүүсийн газар дээр хөрөнгө оруулалт хийж, барилга барьж байгаа. Одоо ч гэсэн барилгын ажлаа хийж байна. Цаашдаа ч хоёр, гурван орон сууц, эмнэлэг барихаар төлөвлөж байна. Өнөөдрийн Улаанбаатарын утаа, түгжрэлийг хар лдаа. Гэр хорооллоо орон сууцжуулахын тулд барилга барих хэрэгтэй” гэв.








































