УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сошиалд тун идэвхитэй нэгэн. Өнгөрөгч Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрхэм гишүүн асан цахим орчинд өөрийнхөө эрхийг хамгаалах багахан тэмцэл хийлээ.
УИХ –ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамт авахуулсан эвгүй зургаа нийтлэсэн юм. Тэрээр “Энэ зургийг байж байгаад нэг их гаргаж тавьдаг юм Би тэгээд яах ёстой юм. Эвлүүлэг байсан гэх юм уу. Энэ би биш гэх юм уу ” хэмээн пост орууллаа.
Харин нэгэн иргэн “Аваргых бүдүүн богино уу эсвэл урт нарийн уу” хэмээн асуужээ. Тэрээр хариуд нь “Өөрийн тань эхнэр, ээж, таньдаг бүх эмэгтэйчүүдэд мартын 8-ны мэнд хүргэж байгааг дамжуулж өгөөрэй” гэжээ. Уг хариултад иргэд “ухаалаг эмэгтэй шүү. Эелдэг хариулт өгсөн байна” хэмээн урамын үгсийг үлдээжээ.








































