Охидын харааг булаах болсон “37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдсан царайлаг залуу жүжигчин Р.Отгонбаяр өдгөө ганц бие эрийн амьдралаар амьдарч байгаа. Тэрээр мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлтуяатай амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болж тусдаа амьдрах болсон.
Тэдний салалтыг жүжигчин Б.Мишээлтэй холбох хүн олонтой. Учир нь жүжигчин Р.Отгонбаяр “Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглох хугацаандаа жүжигчин Б.Мишээлтэй жиг ургуулж саллаа хэмээн бор шувуу олны дунд ниссэн ч өдгөө хосууд ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.
Эхнэр Б.Гэрэлтуяагийн хувьд 2010-2011 онд болсон үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн “Шилжилт” киноны эрэгтэйлэг, зодоонч охины гол дүр бүтээсэн бөгөөд сүүлийн үед өөрийнхөө гадаад үзэмжинд ихээхэн анхаарах болжээ. Саяхан гоо сайхны мэс засалд орж нүдэндээ давхараа оёулжээ. Энэ талаараа өөрийн цахим хуудснаа постолж дагагч нартаа зөвлөгөө өгч байгаа харагдана лээ.








































