Хүүхэд залуусын дунд ихээхэн хит болж буй “UB Comedy” клубын хамгийн чадварлаг комедиан хэмээгддэг Б.Идэр-Од салбар бүрд өөрийгөө сорьж яваа нэгэн.
“CALLPro” LLC-г үүсгэн байгуулагч, FARO education англи хэлний сургалтын төвийн захирал тэрээр саяхан Монгол улсад юмны үнэ хэтэрхий өссөн талаар санаа зовнив. Тэрээр
Манайд юмны үнэ арай л өсчихжээ.
Гэр ахуйн юм, тавилга тэр тусмаа.
Эртхэн TaoBao хэрэглээд, өөрөө урдаас захиж сурчихвал ер нь л хоёр дахин хэмнэхээр байна даа.
TaoBao ороод харахаар яг адилхан юмнууд маангар хямдхан байж л байх юм. Та бүхэн өөрсдөө яаж шууд гаднаас захиж авчруулдаг вэ, хуваалцаач” хэмээн өөрийн цахим хуудснаа постолжээ.








































