Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний хоёр дахь гэргий Т.Ананда нарийн амьдрал сошиал ертөнцөд ил байдаг гэхэд хэлэсдэхгүй. Хос хоёрын амьдралынхаа сайн, муу бүхнийг Нүүрномын хаягаараа олон нийтэд зарладаг гэдгийг уншигч та бүхэн андахгүй биз. Өдгөө хосууд эвтэй найртай сайхан амьдарч байгаа бөгөөд “Өөрөөсөө эхлэе” хэмээх дууныхаа клипийг дүрсжүүлэн олны хүртээл болголоо. Дуучин Т.Дэлгэрмөрөн өмнө нь гэргийдээ зориулж “Солонгон ааштай бүсгүй” дуугаа гаргасан байсан билээ.