Монголын Кардашян эгч дүүс гэгддэг Уранхолбоо ба түүний эгч дүүс нилээд алдартай билээ. Тэд биеэ сайхан авч явдаг бусдад үлгэр жишээ ч гэж олон хүмүүс боддог мөн түүний адилаар гоо сайхны хагалгаа нь ихэдсэн гэж ярих нь бий.
Үнэхээр тэдний зургийг харсан хэн ч ихэр гэж эндүүрмээр адилхан юм бэ гэж өөрийн эрхгүй дуу алддаг юм билээ. Дуучин маань эгчээсээ илүүтэйгээр дүүтэйгээ тун төстэй. Хэдийгээр дөрвөн насны зөрүүтэй ч ихэр мэт эгч дүүс сайн найзууд.
Дуучин Ану энэ тухайгаа цахим хуудснаа “Ээж маань хааяа ярьдаг юм. Жаахан байхад Аав маань бид 3г унтаж хараад огт ялгадаггүй байсан гээд Гурвуулаа урт үстэй байсныг ч хэлэх үү Аав маань хүртэл ялгадаггүй хараад инээгээд зогсож байдаг байсан гэдэг… Яг тулаад харвал үсний ширхэг, нүдний өнгө, дуу хоолой,зан ааш, хувь хүний ертөнц гээд бүх зүйл маань өөр мэт боловч.
Дахиад сайн лавшруулаад харвал амьдралд хандах хандлага тууштай хөдөлмөрийн үр шимээрээ хүссэн амьдралаа бүтээх чин хүслүүд маань зарим талаараа ихэр мэт ижилхэн байдаг юм.Тийм ээ бид нэгнээ түшихээр,хайрлахаар төрсөн эгч дүүс” хэмээжээ.
Ингээд Карьдашьяны эгч дүүс гоо сайхны мэс заслаас өмнө ямар байсан болон одоо ямар харагдаж байгааг хамтаа сонирхоё.