Өнөөдөр буюу эх орончдын өдрөөр “No double standart”, “Хэвтүүл”, “Монгол туургатны төв холбоо” хамтраад “NoWar” буюу дайн хэрэггүй жагсаал төв талбайд зохин байгуулж, үзэл бодлоо илэрхийллээ.
ФОТО ЗУРГУУДААС ФОТО ЗУРГУУДААС Харин жагсаал хийж байгаа Д.Монголхүү, Э.Одбаяр тэргүүтэй хүмүүсийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд мөн Д.Сүхбаатарын талбай дээр цугларсан байна. Тэдний хооронд дөнгөж сая зөрчил үүссэн юм.
Энэ үеэр иргэн Э.Одбаяр “Өнөөдөр маш олон хүн үзэл бодлоо илэрхийлж ирэхийг хүссэн ч сошиалд байгаа мэдээллээс болоод айгаад ирэхгүй байна. ОХУ-ын эсрэг бүхий л улс хориг арга хэмжээ байхад Беларусь, Монгол хоёроос өөр Путинийг долоож байгаа улс алга” гэв.