“Номин талст” хамтлагийн залуус цагийн эрхээр салан, хувь хувйн мөрөө хөөх болсон билээ. Үеийнхэн дундаа гайгүй сэргэлэн, муугүй авъяаслагт тооцогдож байсан хөвгүүд өдгөө урлагийн салбарт байр сууриа баттай олоод одоо улс төр, бизнесийн салбарт хүч сорьж явна.
Тэгвэл дуучин Хангэрэл нь өөрийн цахим хуудснаа “Манай гэрт одоогоор БЗХӨвчтэй хүн байхгүй бгааг энэхүү жиргээгээр албан ёсоор мэдэгдье!
Ураг удмын бичиг болон ам дамжин ирсэн бидний тухайд манай удамд тэмбүү болон бусад БЗХӨ-гөөр өвчилсөн хүн одоогоор байгаагүй! Байхгүйг үүгээр мэдэгдье” хэмээн жиргэжээ. Учир нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Гэрлэсэн хоёр хүний нэг бэлгийн замын өвчтэй” гэсэн мэдээлэл тархсанд дуучин залуу ийнхүү жиргэх болжээ.