Apxaнгaй aймгийн ИТX-ын дaргa Б.Өсөхбаяp өөрийнхөө цалинг нэмэх тогтоолд өөрөө гарын үсэг зурсан албан бичиг өчигдөр цахим сүлжээний голлох сэдвүүдийн нэг байлаа.
Тэгвэл тэрбээр энэ талаар тайлбар өгчээ.
” Албан бичигт дурдагдсан нэр, гарын үсэг давхцаад байгаад л гол учир байх шиг байна.
Хууль зөрчсөн юм байхгүй. Хуулийнхаа дагуу хурлын тогтоол болон тэргүүлэгчдийн тогтоолд зөвхөн ИТХ-ын дарга гарын үсэг зурдаг юм.
Хэний асуудал хэлэлцэгдэх нь гол биш. Зөвхөн ИТХ-ын дарга гарын үсэг зурах хуультай юм. Энэ дагуу хэлэлцэгдсэн асуудал дээр гарын үсэг зурсан.
2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс улсын хэмжээнд бүх шатны албан тушаалтны цалинг 8 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан шүү дээ.
Тэр дагуу л хийгдсэн ажил. Аймаг, сум бие дааж цалин нэмэх шийдвэр гаргах эрхгүй. Засгийн газрын шийдвэрийн дагуу л цалин нэмнэ. Тэр дагуу л би цалингаа нэмүүлсэн” хэмээсэн байна.